Тооллого Chapter 30

For English

Read Тооллого Chapter 30 Online

Read Тооллого Chapter 30 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Тооллого in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Тооллого and the Holy Bible online.

Choose a Chapter

Тооллого 30

Бүлэг 30

1. Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчидтэй ярин, хэлсэн нь—ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.

2. Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой.

3. Бас хэрэв эмэгтэй хүн ЭЗЭНд андгайлан, залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэг хариуцлагад хүлээд,

4. түүний эцэг андгайг нь болон өөрийгөө хүлсэн үүрэг хариуцлагыг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх андгай тангарга нь хүчинтэй бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь биелэх ёстой.

5. Гэвч хэрэв эцэг нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлагын аль нь ч тогтох ёсгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.

6. Харин хэрэв тэр эмэгтэй өөрийн амлалтын дор, эсвэл өөрийгөө хүлсэн амныхаа яаруу тунхаглалын дор байхдаа нөхөрт гарвал,

7. нөхөр нь үүнийг сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага нь тогтох ажгуу.

8. Гэвч хэрэв нөхөр нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас тэгвэл тэр эмэгтэйн дээр буй амлалт болон өөрийгөө хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.

9. Гэвч бэлэвсэн эхнэр болон салсан эмэгтэйн тангараг, өөрөө өөрийгөө хүлсэн болгон нь түүний эсрэг тогтох болно.

10. Харин хэрэв тэр нөхрийнхөө гэрт тангарагласан, эсвэл өөрийгөө үүрэг хариуцлагад андгайлан хүлсэн бөгөөд

11. нөхөр нь үүнийг сонссон боловч түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй бол, тэгвэл түүний бүх тангаргууд нь тогтох бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь тогтох ажгуу.

12. Гэвч хэрэв нөхөр нь сонссон өдрөө тэдгээрийг нь үнэхээр хүчингүй болгосон бол, тэгвэл түүний тангараг, түүний үүрэг хариуцлагатай холбогдох, тэр эмэгтэйн амнаас гарсан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр нь тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.

13. Тэр эмэгтэй өөрийгөө даруу байлгах андгай болон хүлэх тангараг бүрийг нь нөхөр нь баталж, эсвэл хүчингүй болгож болно.

14. Гэвч хэрэв нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал тэр түүний дээр байгаа бүх тангараг, бүх үүрэг хариуцлагыг нь баталж байна. Нөхөр нь тэдгээрийг сонссон өдрөө түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг баталсан байна.

15. Гэвч хэрэв тэр тэдгээрийг сонссоныхоо дараа үнэхээр хүчингүй болговол эмэгтэйн гэм бурууг тэр үүрэх ёстой гэв.

16. Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хоорондох болон залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, ЭЗЭНий Мосед тушаасан тогтоолууд юм.

About Тооллого Chapter 30

Read Тооллого Chapter 30 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Тооллого in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Тооллого
Chapter: 30
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Тооллого. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Тооллого Chapter 30 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Тооллого Chapter 30?

Тооллого Chapter 30 is part of the Book of Тооллого in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Тооллого Chapter 30 online for free with easy chapter navigation.

More Chapters from тооллого

  1. Тооллого Chapter 7
  2. Тооллого Chapter 18
  3. Тооллого Chapter 2
  4. Тооллого Chapter 32
  5. Тооллого Chapter 33
  6. Тооллого Chapter 23
  7. Тооллого Chapter 13

Explore More from Хуучин Гэрээ

  1. Дуулал Chapter 14
  2. Сургаалт үгс Chapter 11
  3. 1 Шастир Chapter 18
  4. Шүүгчид Chapter 5
  5. Иоел Chapter 1
  6. Сургаалт үгс Chapter 16
  7. Исаиа Chapter 64

Related Chapters & Readings

  1. Естер Chapter 9
  2. Исаиа Chapter 22
  3. Иохан Chapter 8
  4. Дуулал Chapter 118
  5. Исаиа Chapter 43
  6. Дэд хууль Chapter 16
  7. Дэд хууль Chapter 9
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *