Read 1 Самуел Chapter 21 Online
Read 1 Самуел Chapter 21 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Самуел in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 1 Самуел and the Holy Bible online.
Choose a Chapter
1 Самуел 21
Бүлэг 21
1. Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех Давидтай уулзахдаа дагжин чичирч, түүнд—Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? хэмээн асуув.
2. Давид тахилч Ахимелехт—Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов” гэсэн.
3. Тийм учраас одоо чамд юу байгаа вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв.
4. Тахилч Давидад хариулан,—Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч ариусгасан талх бий бөгөөд эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэв.
5. Давид тахилч нарт хариулан,—Үнэхээр намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч залуучуудын бие нь бузартаагүй. Өнөөдөр ч гэсэн бузартаагүй хэмээн өгүүлэв.
6. Тийнхүү тахилч түүнд ариусгасан талхыг өгөв. Учир нь тэнд оронд нь халуун талх тавихаар ЭЗЭНий өмнөөс салгаж авсан оршихуйн талхнаас өөр талх байсангүй.
7. Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.
8. Давид Ахимелехт—Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэвсгээ ч авчраагүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэв.
9. Тэгэхэд тахилч—Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илдийг үзэгтүн. Тэр нь ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй хэмээн өгүүлэв. Давид—Тийм илдийг хаанаас ч олохгүй. Надад өгөгтүн гэв.
10. Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан, Гатын хаан Ахиш уруу очив.
11. Гэтэл зарц нар нь Ахишт—Энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай “Саул мянгыг алж, Давид түмийг алав” хэмээн дуулж бүжиглэдэг биш үү? гэцгээв.
12. Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд эмээв.
13. Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун, галзуу солиотой юм шиг байн, хаалганы самбар дээр юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав.
14. Тэгэхэд Ахиш зарц нартаа—Та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над уруу авчрав?
15. Би галзуу солиотой хүнээр дутлаа гээд миний өмнө галзуу солиотой хүнийг үзүүлэхээр та нар авчрав уу? Энэ хүнийг миний гэрт оруулах гээ юү? хэмээн өгүүлэв.
About 1 Самуел Chapter 21
Read 1 Самуел Chapter 21 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Самуел in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: 1 Самуел
Chapter: 21
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading 1 Самуел. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading 1 Самуел Chapter 21 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is 1 Самуел Chapter 21?
1 Самуел Chapter 21 is part of the Book of 1 Самуел in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete 1 Самуел Chapter 21 online for free with easy chapter navigation.
More Chapters from 1-самуел
- 1 Самуел Chapter 5
- 1 Самуел Chapter 31
- 1 Самуел Chapter 14
- 1 Самуел Chapter 13
- 1 Самуел Chapter 1
- 1 Самуел Chapter 2
- 1 Самуел Chapter 30
Explore More from Хуучин Гэрээ
- Дуулал Chapter 76
- Левит Chapter 16
- Езра Chapter 10
- Дуулал Chapter 18
- Тооллого Chapter 12
- Эхлэл Chapter 50
- 2 Шастир Chapter 20