1 Самуел Chapter 30

For English

Read 1 Самуел Chapter 30 Online

Read 1 Самуел Chapter 30 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Самуел in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 1 Самуел and the Holy Bible online.

Choose a Chapter

1 Самуел 30

Бүлэг 30

1. Давид болон түүний хүмүүсийг гурван хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев болон Зиклаг уруу довтолсон байв. Тэд Зиклагийг эзлэн авч, галдан шатаасан байжээ.

2. Тэд эмэгтэйчүүд болон тэнд байсан бүхнийг, жижиг ч бай, том ч бай бүх хүний нэгийг нь ч алалгүйгээр олзлон авч, өөрийн нутаг уруугаа явсан байлаа.

3. Давид болон түүний хүмүүс хотод ирээд харахад хотыг галдан шатаачихсан, эхнэр хүүхдүүд, охидыг нь аваад явчихсан байв.

4. Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав.

5. Давидын хоёр эхнэр болох Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв.

6. Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.

7. Дараа нь Давид Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан—Ефодыг авч ирэгтүн хэмээн гуйсанд Абиатар Давидад ефодыг авчирч өгөв.

8. Давид ЭЗЭНээс лавлан,—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд—Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.

9. Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесор горхи уруу хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв.

10. Бесор горхийг гаталж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн тэндээ үлдсэн учир Давид дөрвөн зуун хүний хамт цааш мөрдөн хөөв.

11. Тэд хээрээс нэгэн Египет хүнийг олж, түүнийг Давид уруу дагуулж ирэв. Тэд түүнд талх идүүлж, ус уулгахад, тэр идэж уув.

12. Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэн, тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ.

13. Давид түүнээс—Чи хэнийх вэ? Хаанаас ирсэн бэ? хэмээн асуухад—Би египет залуу бөгөөд амалек хүний боол юм. Намайг гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан юм.

14. Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев уруу довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм хэмээн өгүүлэв.

15. Тэгэхэд Давид түүнд—Тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу чи газарчилж чадах уу? хэмээн асуухад—Намайг алахгүй, эсвэл миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу аваачиж өгье гэж хариулав.

16. Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар дүүрэн тархаж, филистчүүдийн газар болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж, идэж уун, бүжиглэлдэж байлаа.

17. Давид үүрийн гэгээнээс дараагийн өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуусаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй.

18. Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, өөрийн хоёр эхнэрийг ч аварчээ.

19. Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав.

20. Ийнхүү Давид сүргийн эхэнд хүмүүсийн тууж байсан бүх хонь, үхрийг олзолж авлаа. Тэд—Энэ бол Давидын олз хэмээн өгүүлж байлаа.

21. Бесор горхины дэргэд үлдсэн, Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн уруу хүрч ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртож очин, тэдэнтэй мэндчилэв.

22. Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос хорон санаатай ба үл бүтэх бүх хүмүүс ам амандаа—Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй хэмээн өгүүлжээ.

23. Тэгэхэд Давид—Ах дүү нар минь, биднийг хамгаалж, бидний эсрэг ирсэн дээрэмчдийн бүлгийг бидний гарт тушаасан ЭЗЭНий бидэнд өгсөн юмсыг ингэж болохгүй.

24. Ийм хэргийн тухайд та нарын хэлэхийг хэн сонсох вэ? Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан. Тэд адилхан хуваах ёстой хэмээн өгүүлэв.

25. Тэр өдрөөс хойш Давид үүнийг Израилийн төлөөх зарлиг тогтоол болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.

26. Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн,—Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудын олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.

27. Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст,

28. мөн Ароер, Сифмот болон Ештемоад байсан хүмүүст,

29. мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст,

30. мөн Хорма, Бор-ашан болон Атахад байсан хүмүүст,

31. мөн Хебронд байсан хүмүүст хийгээд Давид ба түүний хүмүүсийн явж дассан бүх газрын хүмүүст билээ хэмээн хэлүүлэв.

About 1 Самуел Chapter 30

Read 1 Самуел Chapter 30 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Самуел in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 1 Самуел
Chapter: 30
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 1 Самуел. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 1 Самуел Chapter 30 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 1 Самуел Chapter 30?

1 Самуел Chapter 30 is part of the Book of 1 Самуел in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 1 Самуел Chapter 30 online for free with easy chapter navigation.

More Chapters from 1-самуел

  1. 1 Самуел Chapter 5
  2. 1 Самуел Chapter 1
  3. 1 Самуел Chapter 13
  4. 1 Самуел Chapter 31
  5. 1 Самуел Chapter 28
  6. 1 Самуел Chapter 8
  7. 1 Самуел Chapter 23

Explore More from Хуучин Гэрээ

  1. Зехариа Chapter 5
  2. Тооллого Chapter 14
  3. Левит Chapter 7
  4. 2 Самуел Chapter 20
  5. Хосеа Chapter 11
  6. Даниел Chapter 3
  7. Сургаалт үгс Chapter 4

Related Chapters & Readings

  1. Үйлс Chapter 6
  2. 2 Шастир Chapter 3
  3. Эхлэл Chapter 2
  4. Эхлэл Chapter 16
  5. Тооллого Chapter 18
  6. Матай Chapter 5
  7. 2 Шастир Chapter 5
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *