1 Самуел Chapter 11

For English

Read 1 Самуел Chapter 11 Online

Read 1 Самуел Chapter 11 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Самуел in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 1 Самуел and the Holy Bible online.

Choose a Chapter

1 Самуел 11

Бүлэг 11

1. Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэв. Иабешийн бүх хүмүүс Нахашт—Бидэнтэй гэрээ байгуулбал, бид танд үйлчилье гэцгээв.

2. Харин Аммон хүн Нахаш тэдэнд—Дараах журмаар би та нартай гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг ухаж аван, ингэснээрээ бүх Израиль дээр зэмлэл болгоё гэж хэлэв.

3. Иабешийн ахлагчид түүнд—Израилийн нутаг даяар элч нарыг явуулахын тулд бидэнд долоо хоногийн хугацаа өгөгтүн! Хэрэв биднийг хэн ч аврахгүй бол бид чам уруу гарч очъё гэв.

4. Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүмүүст эдгээр үгсийг дуулгасанд бүх хүмүүс чанга дуугаар уйлалдав.

5. Саул үхрээ туун, талбайгаас буцаж ирж байв. Саул—Хүмүүс уйлалдаад, юу болж байгаа юм бэ? гэж асуусанд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.

6. Саулыг эдгээр үгсийг сонсоход, Бурханы Сүнс Саулын дээр хүчтэй буув. Саул маш их ууртай болов.

7. Тэр буулгатай үхрүүдийг авч, цавчин хуваагаад, элч нарын гараар Израилийн нутаг даяар илгээж,—Саул болон Самуелын араас үл дагагчийн үхэр үүнтэй адил болно гэж хэлүүлэв. Ард олон ЭЗЭНээс айж, нэгэн хүн мэт ирцгээв.

8. Саул тэднийг Безект тоолов. Израилийн хөвгүүд гурван зуун мянга, Иудагийн эрчүүд гучин мянга байв.

9. Тэд ирсэн элч нарт—Иабеш-гилеадын хүмүүст ийнхүү хэлэгтүн. “Маргааш үд дунд та нар аврагдах болно” гэж хэл гэв. Тийнхүү элч нар буцаж ирэн Иабешийн хүмүүст мэдэгдэхэд, тэд баярлав.

10. Тэгээд Иабешийн хүмүүс—Маргааш бид та нар уруу гарч очно. Та нар өөрсдийн тааллаар биднийг яахаа мэдэгтүн гэж өгүүлэв.

11. Дараагийн өглөө Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуаран уруу нь цөмрөн орж, үд хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.

12. Тэгэхэд ард олон Самуелд—Өмнө нь Саул биднийг захирах уу?” гэж хэлсэн хүн хаа байна? Тэр хүмүүсийг авчрагтун. Бид тэднийг алах болно гэлцэв.

13. Гэвч Саул—Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН Израильд авралыг гүйцэлдүүлэв гэв.

14. Тэгээд Самуел ардуудад—Гилгал уруу явцгаая. Тэнд очин хаанчлалыг шинэчилцгээе гэж хэлэв.

15. Тийнхүү бүх ардууд Гилгал уруу явж тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд тэндээ бас ЭЗЭНий өмнө эвийн тахилын өргөлүүдийг өргөж, Саул болон Израилийн бүх хүмүүс агуу ихээр баярлацгаав.

About 1 Самуел Chapter 11

Read 1 Самуел Chapter 11 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Самуел in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 1 Самуел
Chapter: 11
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 1 Самуел. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 1 Самуел Chapter 11 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 1 Самуел Chapter 11?

1 Самуел Chapter 11 is part of the Book of 1 Самуел in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 1 Самуел Chapter 11 online for free with easy chapter navigation.

More Chapters from 1-самуел

  1. 1 Самуел Chapter 5
  2. 1 Самуел Chapter 31
  3. 1 Самуел Chapter 30
  4. 1 Самуел Chapter 18
  5. 1 Самуел Chapter 8
  6. 1 Самуел Chapter 1
  7. 1 Самуел Chapter 14

Explore More from Хуучин Гэрээ

  1. Езекиел Chapter 13
  2. Зехариа Chapter 12
  3. Номлогчийн үгс Chapter 2
  4. Эхлэл Chapter 1
  5. 2 Самуел Chapter 17
  6. Эхлэл Chapter 15
  7. Тооллого Chapter 13

Related Chapters & Readings

  1. Шүүгчид Chapter 7
  2. 1 Самуел Chapter 6
  3. Эхлэл Chapter 12
  4. Левит Chapter 6
  5. Ром Chapter 3
  6. Езекиел Chapter 35
  7. Дуулал Chapter 126
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *