Эхлэл Chapter 13

For English

Read Эхлэл Chapter 13 Online

Read Эхлэл Chapter 13 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Эхлэл in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Эхлэл and the Holy Bible online.

Choose a Chapter

Эхлэл 13

Бүлэг 13

1. Абрам эхнэр болон хамаг эд юмсаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ.

2. Абрам мал адгуус, алт мөнгө ихтэй, маш баян байжээ.

3. Тэрээр Негевээс гараад Бетел хүртэл аялж, Бетел, Аи хоёрын хооронд урьд өмнө майхнаа босгож байсан газартаа хүрч ирэв.

4. Тэр нь түүний анх тахилын ширээ босгосон газар байжээ. Тэнд Абрам ЭЗЭНийг дуудав.

5. Абрамтай хамт явсан Лот бас мал сүрэг, майхантай байсан учир

6. тэр газар нь тэднийг хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир нэг дор хамтран амьдрах аргагүй болжээ.

7. Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа.

8. Абрам Лотод—Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг!

9. Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал, би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв.

10. Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.

11. Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, зүүн тийш нүүжээ. Тэд бие биеэсээ салцгаав.

12. Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн, Содомын ойролцоо босгожээ.

13. Содомын хүмүүс хэт хорон муу, ЭЗЭНий өмнө их нүгэлтэй байв.

14. Лотыг Абрамаас салж явсны дараа ЭЗЭН Абрамд—Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүг уруу харагтун.

15. Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө.

16. Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй.

17. Босоод, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө» гэв.

18. Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ.

About Эхлэл Chapter 13

Read Эхлэл Chapter 13 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Эхлэл in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Эхлэл
Chapter: 13
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Эхлэл. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Эхлэл Chapter 13 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Эхлэл Chapter 13?

Эхлэл Chapter 13 is part of the Book of Эхлэл in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Эхлэл Chapter 13 online for free with easy chapter navigation.

More Chapters from Хуучин Гэрээ

  1. Иов Chapter 1
  2. Иов Chapter 3
  3. Иов Chapter 8
  4. Иов Chapter 15
  5. Иов Chapter 5
  6. Иов Chapter 4
  7. Иов Chapter 7

Explore More from эхлэл

  1. Эхлэл Chapter 43
  2. Эхлэл Chapter 22
  3. Эхлэл Chapter 36
  4. Эхлэл Chapter 1
  5. Эхлэл Chapter 29
  6. Эхлэл Chapter 15
  7. Эхлэл Chapter 12

Related Chapters & Readings

  1. 2 Петр Chapter 3
  2. Гэтлэл Chapter 18
  3. Дуулал Chapter 15
  4. Дуулал Chapter 97
  5. Езекиел Chapter 40
  6. Дуулал Chapter 82
  7. Дуулал Chapter 100
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *