Read Эхлэл Chapter 48 Online
Read Эхлэл Chapter 48 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Эхлэл in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Эхлэл and the Holy Bible online.
Choose a Chapter
Эхлэл 48
Бүлэг 48
1. Түүнээс хойно нэгэн хүн Иосефт—Эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив.—
2. Таны хүү Иосеф тан дээр хүрч ирлээ гэж нэг нь Иаковт хэлэхэд Израиль бүх хүчээ гарган орон дээрээ өндийж суув.
3. Иаков Иосефт хандаж—Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, ерөөсөн билээ.
4. Тэрээр надад “Би чамайг өнөр өтгөн болгож үржүүлнэ. Би чамаас олон үндэстэн бий болгож, энэ газрыг чиний үр хүүхдүүдэд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн.
5. Намайг Египетэд чам дээр очихын өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.
6. Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно.
7. Намайг Падданаас ирэх үед, Ефрат хүрэхийн өмнөхөн Канаан нутагт зам зууртаа Рахел нас барсан бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. (Ефрат бол одоогийн Бетлехем).
8. Израиль Иосефын хөвгүүдийг хараад,—Эд нар чинь хэн бэ? гэсэнд
9. Иосеф—Эд нар бол энд Бурханаас надад хайрласан миний хөвгүүд гэж эцэгтээ хэлэв. Эцэг нь—Одоо тэднийг над дээр авчир! Би тэднийг ерөөе! гэлээ.
10. Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ дагуулан, эцэгтээ хүрч очиход тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв.
11. Тэгээд Иосефт хандаж—Би чиний царайг харна гэж хэзээ ч бодоогүй. Гэтэл Бурхан чиний хүүхдүүдийг ч бас надад харууллаа гэв.
12. Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ холдуулаад, газарт сөгдөн мөргөв.
13. Иосеф хоёр хүүгээ аваад, Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд Манассег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган, эцэг уруугаа дагуулан түүнд дөхөж очив.
14. Израиль баруун гараа сунган, бага хүү Ефраимын толгой дээр тавьж, Манассе нь хэдийгээр том хүү нь боловч түүний толгой дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ.
15. Тэрээр Иосефыг ерөөгөөд—Миний өвөг эцэг Абрахам,Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан,Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан,
16. Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элчЭнэ хүүхдүүдийг ерөөж,Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг АбрахамБас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж,Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.
17. Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Иосеф хараад, сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг, Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавих гэв.
18. Тэгээд эцэгтээ хандаж—Энэ биш ээ, аав аа! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд
19. эцэг нь татгалзаж,—Би мэдэж байна, хүү минь. Би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж, агуу их болно. Харин дүү нь түүнээс ч илүү агуу их болж, үр удам нь олон үндэстэн болно гэж хэлэв.
20. Тэгээд тэр өдөртөө тэднийг ерөөгөөд—Израильчууд та нарын нэрийг барьж“Бурхан та нарыг Ефраим шиг,Манассе шиг болгох болтугай!” хэмээн ерөөх болногээд Ефраимыг Манассегаас дээгүүр тавив.
21. Израиль Иосефт хандаж—Үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн тань газар уруу буцаах болно.
22. Би чамд ах нарт чинь өгснөөсөө нэг хувь илүүг өгнө. Үүнийг би аморичуудаас илд, нумаараа булаан авсан юм гэв.
About Эхлэл Chapter 48
Read Эхлэл Chapter 48 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Эхлэл in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Эхлэл
Chapter: 48
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Эхлэл. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Эхлэл Chapter 48 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Эхлэл Chapter 48?
Эхлэл Chapter 48 is part of the Book of Эхлэл in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Эхлэл Chapter 48 online for free with easy chapter navigation.
More Chapters from Хуучин Гэрээ
Explore More from эхлэл
- Эхлэл Chapter 36
- Эхлэл Chapter 15
- Эхлэл Chapter 1
- Эхлэл Chapter 39
- Эхлэл Chapter 22
- Эхлэл Chapter 47
- Эхлэл Chapter 26