Read Ром Chapter 6 Online
Read Ром Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Ром in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Ром and the Holy Bible online.
Choose a Chapter
Ром 6
Бүлэг 6
1. Тэгвэл бид юу гэж хэлэх вэ? Нигүүлсэл нь ихсэхийн тулд бид нүгэл дотор байсаар байх уу?
2. Бүү ийм байх болтугай! Нүгэлд үхсэн бид, цаашид түүн дотроо хэрхэн амьдрах вэ?
3. Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?
4. Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм.
5. Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалттай нь ч холбогдох болно.
6. Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.
7. Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн.
8. Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол, мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг.
9. Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй.
10. Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг.
11. Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.
12. Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог.
13. Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт, мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө.
14. Учир нь нүгэл та нарыг захирахгүй. Яагаад гэвэл та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байдаг.
15. Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нигүүлслийн дор байдаг учраас нүгэл үйлдэх үү? Бүү ийм байх болтугай!
16. Та нар өөрсдийгөө дуулгавартай байхаар боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүглийн ч бай, эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавартай байдлын ч бай, дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү?
17. Харин Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж,
18. нүглээс чөлөөлөгдөн зөвт байдлын боолууд болсон.
19. Та нарын махан бие сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бус байдалд боол болгон өргөснийхөө адил түүнчлэн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусгалд хүргэх зөвт байдалд боол болгон өргө.
20. Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас чөлөөтэй байжээ.
21. Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээс ямар үр жимс авсан бэ? Учир нь тэдгээр зүйлсийн төгсгөл бол үхэл болой.
22. Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой.
23. Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
About Ром Chapter 6
Read Ром Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Ром in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Ром
Chapter: 6
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Ром. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Ром Chapter 6 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Ром Chapter 6?
Ром Chapter 6 is part of the Book of Ром in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Ром Chapter 6 online for free with easy chapter navigation.
More Chapters from ром
Explore More from Шинэ Гэрээ
- Иаков Chapter 3
- 1 Тимот Chapter 1
- Үйлс Chapter 9
- Лук Chapter 12
- Матай Chapter 15
- 1 Коринт Chapter 7
- 2 Тесалоник Chapter 2