Гэтлэл Chapter 31

For English

Read Гэтлэл Chapter 31 Online

Read Гэтлэл Chapter 31 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Гэтлэл in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Гэтлэл and the Holy Bible online.

Choose a Chapter

Гэтлэл 31

Бүлэг 31

1. ЭЗЭН Мосед айлдан—

2. Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ.

3. Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь

4. алт, мөнгө, хүрлээр уран хийцтэй зүйлсийг хийлгэж,

5. суулгах чулуунуудыг засуулж, мод сийлүүлэхийн тулд ба түүнийг бүх талын ур чадвараар ажиллуулахын тулд билээ.

6. Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг түүний хамт томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би ур чадвартай бүх хүмүүсийн зүрхэнд ур чадварыг өгсөн.

7. Хурлын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх өршөөлийн суудал, майхны бүх тавилга,

8. бас ширээ, түүний хэрэгслүүд, шижир алтан дэнлүүний суурийг түүний бүх хэрэгсэлтэй нь хамт, утлагын тахилын ширээ,

9. бас шатаалт тахилын ширээ, түүний бүх хэрэгсэл, угаалгын сав ба түүний суурь,

10. нэхмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас ба түүний хөвгүүдийн тахилчийн үүрэг гүйцэтгэхдээ өмсөх хувцаснуудыг,

11. бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлагыг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.

12. ЭЗЭН Мосед айлдан—

13. Чи Израилийн хөвгүүдэд хэл. “Та нар Миний амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ бол үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэх болно.

14. Иймээс та нар амралтын өдрийг сахигтун. Юу гэвэл энэ нь та нарт ариун юм. Үүнийг бузарласан хүн бүр үхэх ёстой. Энэ өдөрт ямар нэг ажил хийдэг хэн боловч өөрийн ард түмний дундаас таслагдана.

15. Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь өдөр нь ЭЗЭНд ариун болоод бүтэн амрах амралтын өдөр билээ. Амралтын өдөр ямар нэг ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой.

16. Тиймээс Израилийн хөвгүүд амралтын өдрийг үеийн үед мөнхийн гэрээ болгон тэмдэглэхийн тулд амралтын өдрийг сахигтун”.

17. Энэ бол Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Юу гэвэл зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоон, сэргэсэн билээ гэв.

18. Тэр Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.

About Гэтлэл Chapter 31

Read Гэтлэл Chapter 31 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Гэтлэл in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Гэтлэл
Chapter: 31
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Гэтлэл. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Гэтлэл Chapter 31 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Гэтлэл Chapter 31?

Гэтлэл Chapter 31 is part of the Book of Гэтлэл in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Гэтлэл Chapter 31 online for free with easy chapter navigation.

More Chapters from гэтлэл

  1. Гэтлэл Chapter 30
  2. Гэтлэл Chapter 25
  3. Гэтлэл Chapter 22
  4. Гэтлэл Chapter 38
  5. Гэтлэл Chapter 12
  6. Гэтлэл Chapter 23
  7. Гэтлэл Chapter 21

Explore More from Хуучин Гэрээ

  1. Езекиел Chapter 18
  2. 2 Хаадын Chapter 23
  3. 1 Самуел Chapter 22
  4. Шүүгчид Chapter 6
  5. Езекиел Chapter 36
  6. Номлогчийн үгс Chapter 1
  7. Шүүгчид Chapter 14

Related Chapters & Readings

  1. 2 Шастир Chapter 16
  2. 1 Хаадын Chapter 17
  3. Иохан Chapter 20
  4. 1 Самуел Chapter 16
  5. Иеремиа Chapter 44
  6. Ром Chapter 13
  7. Лук Chapter 4
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *