Иов Chapter 1

For English

Read Иов Chapter 1 Online

Read Иов Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Иов in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Иов and the Holy Bible online.

Choose a Chapter

Иов 1

Бүлэг 1

1. Уз хэмээх нутагт Иов гэгч нэгэн хүн байв. Тэрээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв.

2. Түүнд долоон хүү, гурван охин төржээ.

3. Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.

4. Түүний хөвгүүд өөр өөрсдийн өдөртөө бие биенийхээ гэрт цугларцгаан найрладаг байсан ба өөрсдийн гурван эгч дүүсийг хамтдаа ууж, идэхээр урьдаг байв.

5. Тэдний ээлжит баяр наадмын өдрүүд өндөрлөхөд, Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов—Миний хөвгүүд нүгэл үйлдэн, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэв. Иов үргэлж ийнхүү үйлддэг байв.

6. Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.

7. ЭЗЭН Сатанд—Чи хаанаас ирэв? гэхэд Сатан ЭЗЭНд хариулан,—Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв.

8. ЭЗЭН Сатанд—Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв.

9. Тэгэхэд Сатан ЭЗЭНд хариулан,—Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?

10. Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо.

11. Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно гэв.

12. Тэгэхэд ЭЗЭН Сатанд—Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.

13. Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөр

14. Иов уруу нэгэн элч ирж,—Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв.

15. Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

16. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

17. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

18. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал,

19. харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

20. Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.

21. Тэрээр—Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн,би тийшээ ч нүцгэн буцна.ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа.ЭЗЭНий нэр алдаршиггэв.

22. Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй.

About Иов Chapter 1

Read Иов Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Иов in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Иов
Chapter: 1
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Иов. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Иов Chapter 1 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Иов Chapter 1?

Иов Chapter 1 is part of the Book of Иов in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Иов Chapter 1 online for free with easy chapter navigation.

More Chapters from иов

  1. Иов Chapter 3
  2. Иов Chapter 8
  3. Иов Chapter 5
  4. Иов Chapter 15
  5. Иов Chapter 11
  6. Иов Chapter 7
  7. Иов Chapter 4

Explore More from Хуучин Гэрээ

  1. Исаиа Chapter 50
  2. Сургаалт үгс Chapter 29
  3. Мика Chapter 3
  4. Сургаалт үгс Chapter 30
  5. Эхлэл Chapter 16
  6. Зефаниа Chapter 1
  7. Езекиел Chapter 2

Related Chapters & Readings

  1. Сургаалт үгс Chapter 18
  2. 1 Самуел Chapter 29
  3. 2 Тимот Chapter 1
  4. Естер Chapter 5
  5. Езекиел Chapter 23
  6. 2 Шастир Chapter 6
  7. Гэтлэл Chapter 14
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *