Нехемиа Chapter 8

For English

Read Нехемиа Chapter 8 Online

Read Нехемиа Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Нехемиа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Нехемиа and the Holy Bible online.

Choose a Chapter

Нехемиа 8

Бүлэг 8

1. Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны Хаалганы урд талд байрлах талбайд цуглажээ. ЭЗЭНий Израильд өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ.

2. Тэгээд долдугаар сарын анхны өдөр тахилч Езра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа.

3. Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны Хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв.

4. Гүүш Езра хүмүүсийн тусгай зориулалтаар барьсан модон тавцан дээр зогсож байв. Түүний хажууд, баруун гарт нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа болон Маасеиа нар, зүүн гарт нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа болон Мешуллам нар зогсож байв.

5. Езра бүх хүмүүсээс дээр зогсож байсан учраас бүх хүмүүсийг харж байхад номыг нээлээ. Тэр номыг нээмэгц бүх ард олон босож зогсоцгоов.

6. Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтав. Бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” хэмээн хариулжээ. Тэгээд тэд доош бөхийн, нүүрээ газарт хүргэн, ЭЗЭНд мөргөв.

7. Мөн хүмүүсийг байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ.

8. Тэд номоос Бурханы хуулиас уншиж, уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд тайлбарлажээ.

9. Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра, мөн бүх ард түмэнд хуулийг заасан левичүүд нь бүх ард түмэнд хандан—Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун юм. Бүү гашуудан уйлагтун гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв.

10. Тэгээд тэр тэдэнд—Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр бидний Эзэнд ариун юм. Бүү гашууд. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм гэсэн.

11. Тиймээс левичүүд бүх ард түмнийг намжаан, өнөөдөр нь ариун өдөр учраас чимээгүй байцгаа. Бүү гашуудагтун гэж хэлэв.

12. Бүх ард түмэн идэж, ууж, хувь илгээж, том баяр наадмыг тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.

13. Дараа нь хоёр дахь өдөр бүх ард түмний эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, тахилч нар ба левичүүд хуулийн үгсийг нарийвчлан судлахын тулд гүүш Езра дээр цуглажээ.

14. Долдугаар сарын баяр наадмын туршид Израилийн хөвгүүд майханд амьдрах ёстой гэдгийг ЭЗЭН Мосегээр дамжуулан хэрхэн тушаасан тухай хуульд бичигдсэн байгааг тэд олов.

15. Тиймээс тэд тунхаглан, өөрийн бүх хотуудад болон Иерусалимд тунхгийг давтан,—Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, домт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн.

16. Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр өөрийн дээвэр дээр, өөрсдийн хашаанууд болон Бурханы өргөөний хашаануудад, Усны Хаалга дахь талбайд, Ефраимын Хаалга дахь талбайд өөрсдөдөө зориулан майхнууд барьжээ.

17. Олзлогдогсдоос буцаж ирэгсдийн бүхий л чуулган майхнуудыг барьж, тэндээ амьдарсан. Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуагийн өдрүүдээс тэр өдрийг хүртэл үнэхээр ийнхүү хийж байгаагүй аж. Тэнд их баяр хөөр болжээ.

18. Тэрээр анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурханы хуулийн номоос уншиж байсан. Тэд долоо хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу ёслолын чуулганыг хийжээ.

About Нехемиа Chapter 8

Read Нехемиа Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Нехемиа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Нехемиа
Chapter: 8
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Нехемиа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Нехемиа Chapter 8 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Нехемиа Chapter 8?

Нехемиа Chapter 8 is part of the Book of Нехемиа in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Нехемиа Chapter 8 online for free with easy chapter navigation.

More Chapters from нехемиа

  1. Нехемиа Chapter 2
  2. Нехемиа Chapter 6
  3. Нехемиа Chapter 13
  4. Нехемиа Chapter 1
  5. Нехемиа Chapter 11
  6. Нехемиа Chapter 9
  7. Нехемиа Chapter 4

Explore More from Хуучин Гэрээ

  1. Гэтлэл Chapter 39
  2. Дуулал Chapter 17
  3. Иеремиа Chapter 22
  4. Левит Chapter 12
  5. Соломоны дуун Chapter 2
  6. Иов Chapter 35
  7. 2 Самуел Chapter 8

Related Chapters & Readings

  1. Иов Chapter 29
  2. Сургаалт үгс Chapter 11
  3. Марк Chapter 10
  4. 1 Самуел Chapter 14
  5. Тооллого Chapter 8
  6. Дуулал Chapter 63
  7. 2 Шастир Chapter 11
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *