Read Нехемиа Chapter 4 Online
Read Нехемиа Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Нехемиа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Нехемиа and the Holy Bible online.
Choose a Chapter
Нехемиа 4
Бүлэг 4
1. Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод, тэр ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов.
2. Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад—Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв.
3. Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр—Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв.
4. Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч.
5. Тэдний гэм зөрчлийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Учир нь тэд барилгачдыг шантруулсан юм.
6. Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.
7. Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав.
8. Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдав.
9. Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав.
10. Иудад ийнхүү яригдав.—Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна.Гэсэн ч хог новш их байна.Бид өөрсдөө хэрмийг сэргээн барьж чадахгүй.
11. Бидний дайснууд—Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад нь тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэсэн.
12. Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд ирцгээж, бидэнд—Та нарын эргэх зүг бүрээс тэд бидний эсрэг довтолно гэж арван удаа хэлэхэд,
13. би хүмүүсийг хэрмийн ар талын газрын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, хүмүүсийг ургуудаар нь сэлэм, жад, нумтай нь байрлуулав.
14. Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид, мөн бусад хүмүүст хэлэв.—Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт Эзэнийг санаж, өөрсдийн ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаагтун!
15. Тэдний төлөвлөгөө бидэнд мэдэгдсэнийг, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань сонссонд бид бүгд хэрэм уруу, хүн бүр өөрийн ажил уруугаа буцав.
16. Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, дарга нар нь Иудагийн бүхэл гэрийн ард байцгаав.
17. Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид ажил хийж байхдаа нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж байв.
18. Барилгачдын хувьд гэвэл, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явах бөгөөд бүрээчин миний хажууд зогсож байв.
19. Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст—Ажил их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биеэсээ хол салсан байна.
20. Та нар хаа нэгтээ бүрээний дуу сонсвол тийшээ бидэн уруу цугларцгаа. Бидний Бурхан бидний төлөө тулалдана гэв.
21. Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллацгаав.
22. Тэр үед би бас хүмүүст—Хүн бүр зарцтайгаа хамт Иерусалимд шөнийг өнгөрүүл. Тэгвэл тэд бидний төлөө шөнөдөө харуул, өдөртөө ажилчин болох юм гэж хэлэв.
23. Тийнхүү би өөрөө ч, миний ах дүү нар ч, миний зарц нар ч, намайг дагалдаж байгаа хамгаалах хүмүүс ч, бидний хэн нь ч хувцсаа тайлсангүй, усанд явахдаа ч зэвсгээ авч явдаг байв.
About Нехемиа Chapter 4
Read Нехемиа Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Нехемиа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Нехемиа
Chapter: 4
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Нехемиа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Нехемиа Chapter 4 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Нехемиа Chapter 4?
Нехемиа Chapter 4 is part of the Book of Нехемиа in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Нехемиа Chapter 4 online for free with easy chapter navigation.
More Chapters from нехемиа
- Нехемиа Chapter 2
- Нехемиа Chapter 6
- Нехемиа Chapter 13
- Нехемиа Chapter 1
- Нехемиа Chapter 9
- Нехемиа Chapter 8
- Нехемиа Chapter 11
Explore More from Хуучин Гэрээ
- Дуулал Chapter 147
- Исаиа Chapter 33
- Езекиел Chapter 43
- Иов Chapter 1
- Дуулал Chapter 12
- Дуулал Chapter 33
- Левит Chapter 26