Мика Chapter 6

For English

Read Мика Chapter 6 Online

Read Мика Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Мика in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Мика and the Holy Bible online.

Choose a Chapter

Мика 6

Бүлэг 6

1. ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун.“Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж,толгодод дуу хоолойгоо сонсго.

2. Уулс болон дэлхийн мөнхийн суурь аа,та нар ЭЗЭНий буруутгалыг сонсогтун.Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмний эсрэг заргатай.Тэрээр Израильтай ч маргалдах болно.

3. Миний ард түмэн, Би та нарт юу хийсэн юм бэ?Би та нарыг яаж ядраасан юм бэ?Надад хариулагтун!

4. Үнэхээр Би та нарыг Египетийн нутгаас авчирч,боолчлолын гэрээс золин аварсан.Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.

5. Моабын хаан Балак юу зөвлөж,Беорын хүү Балаам түүнд Шиттимээс Гилгал уруу юу гэж хариулж байсныг одоо санаач, ард түмэн минь.Ингэснээр та нар ЭЗЭНий зөв үйлсийг мэдэх юм”.

6. Би ЭЗЭН уруу юутай очиж,өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ?Би Түүн уруу шатаалт тахил, нэг наст тугалуудтай очих уу?

7. Мянга мянган хуц,арван мянган тосон голд ЭЗЭН баярладаг уу?Би өөрийн тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ,сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?

8. Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан.Шударгыг үйлд, энэрлийг хайрла,өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?

9. ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөдТаны нэрнээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ.“Сонсогтун, овог оо! Цагийг нь хэн тогтоосон бэ?

10. Хорон муу гэрт хорон муугийн эрдэнэстэй болон хараагдсан богино хэмжүүртэй хүн байхгүй юу?

11. Муу жинлүүр, хуурамч дэнсийг би зөвтгөж болох уу?

12. Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн.Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.

13. Тиймээс Би бас чамайг өвчлүүлж,цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна.

14. Чи идэх боловч цадахгүй бөгөөд гэдэс чинь өлсгөлөн байна.Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдовч чи юу ч хадгалахгүй.Чи юу хадгална, түүнийг чинь Би илдэнд өгөх болно.

15. Чи тариалах боловч хураахгүй.Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй.Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.

16. Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж,Тэдний зөвлөгөөгөөр алхдаг.Тийм учраас Би та нарыг сүйрүүлж,оршин суугчдыг чинь элэг доог болгоно.Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”. Мика 5. Мика 7

About Мика Chapter 6

Read Мика Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Мика in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Мика
Chapter: 6
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Мика. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Мика Chapter 6 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Мика Chapter 6?

Мика Chapter 6 is part of the Book of Мика in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Мика Chapter 6 online for free with easy chapter navigation.

More Chapters from мика

  1. Мика Chapter 5
  2. Мика Chapter 4
  3. Мика Chapter 2
  4. Мика Chapter 1
  5. Мика Chapter 7
  6. Мика Chapter 3

Explore More from Хуучин Гэрээ

  1. Езекиел Chapter 10
  2. Дуулал Chapter 122
  3. Эхлэл Chapter 5
  4. Эхлэл Chapter 6
  5. Дэд хууль Chapter 29
  6. Дуулал Chapter 149
  7. Дуулал Chapter 30

Related Chapters & Readings

  1. Дуулал Chapter 92
  2. Илчлэлт Chapter 14
  3. Илчлэлт Chapter 10
  4. Иеремиа Chapter 1
  5. Гэтлэл Chapter 6
  6. Гэтлэл Chapter 12
  7. 1 Шастир Chapter 4
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *