Иошуа Chapter 17

For English

Read Иошуа Chapter 17 Online

Read Иошуа Chapter 17 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Иошуа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Иошуа and the Holy Bible online.

Choose a Chapter

Иошуа 17

Бүлэг 17

1. Мөн Манассегийн овогт газар нутгийг хуваарилан өгөв. Учир нь тэр Иосефын ууган хүү байв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан тул түүнд Башан ба Гилеадыг өгөв.

2. Ийнхүү энэ газар нь Манассегийн бусад хөвгүүдэд ургуудынх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь оногдов. Эдгээр нь ургуудынхаа дагуу, Иосефын хүү Манассегийн эр талын үр удам нь байлаа.

3. Гэвч Манассегийн хүү Махирын гуч, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй байсан бөгөөд зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка ба Тирза гэдэг байв.

4. Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд—Бидэнд ах дүү нарын дунд өвийг маань өгөхийг ЭЗЭН Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өвийг өгөв.

5. Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башанаас гадна, арван зурвас газар байв.

6. Учир нь Манассегийн охид хөвгүүдийнх нь дотор өвийг авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.

7. Манассегийн хил нь Ашераас Шехемийн зүүнтэй орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээс Ен-таппуагийн оршин суугчид урд зүг уруу явсан байв.

8. Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав.

9. Уг хил Канагийн горхины өмнө тал хүртэл уруудсан ба (Манассегийн хотууд дундаас Ефраимд эдгээр хотууд харьяалагдаж байсан) Манассегийн хил нь уг жалгын хойд талаар үргэлжлэн тэнгист ирэн төгсөж байв.

10. Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер болон зүүн зүгт Иссахартай хил залгадаг байв.

11. Иссахар болон Ашерын дотор Манассед, Бет-шеан болон Иблеам суурингуудын хамт Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид болон суурингууд зэрэг нь Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.

12. Гэвч канаанчууд уг нутагт амьдарсан хэвээр байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудын эзлэн авч чадсангүй.

13. Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болчихоод, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн гаргасангүй.

14. Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад—Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв.

15. Иошуа тэдэнд—Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ой уруу очиж перизчүүд болон Рефаимын нутаг болох тэр газарт өөрсдөдөө зориулан газрыг цэвэрлэн бэлтгэгтүн гэв.

16. Иосефын хөвгүүд—Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш бөгөөд хөндий газарт амьдардаг, мөн Бет-шеан ба түүний суурингууд болон Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр хөсөг тэрэгтэй билээ гэв.

17. Харин Иошуа Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт—Та нар их олуулаа бөгөөд их хүчирхэг билээ. Та нар зөвхөн ганц хувь ногдолтой байх нь зохисгүй,

18. харин уулархаг нутаг ч мөн та нарынх болох ёстой. Хэдийгээр тэр нь ой мод ч гэсэн та нар түүнийг цэвэрлэж бэлтгэ. Хэдий канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.

About Иошуа Chapter 17

Read Иошуа Chapter 17 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Иошуа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Иошуа
Chapter: 17
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Иошуа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Иошуа Chapter 17 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Иошуа Chapter 17?

Иошуа Chapter 17 is part of the Book of Иошуа in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Иошуа Chapter 17 online for free with easy chapter navigation.

More Chapters from иошуа

  1. Иошуа Chapter 14
  2. Иошуа Chapter 4
  3. Иошуа Chapter 23
  4. Иошуа Chapter 13
  5. Иошуа Chapter 10
  6. Иошуа Chapter 1
  7. Иошуа Chapter 24

Explore More from Хуучин Гэрээ

  1. 1 Шастир Chapter 5
  2. 2 Хаадын Chapter 8
  3. Исаиа Chapter 10
  4. 2 Самуел Chapter 9
  5. Езекиел Chapter 28
  6. Езекиел Chapter 16
  7. Гэтлэл Chapter 16

Related Chapters & Readings

  1. 2 Шастир Chapter 9
  2. Гэтлэл Chapter 26
  3. Дуулал Chapter 25
  4. 1 Иохан Chapter 4
  5. Тооллого Chapter 20
  6. 2 Хаадын Chapter 13
  7. Иеремиа Chapter 19
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *