Read Езекиел Chapter 31 Online
Read Езекиел Chapter 31 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Езекиел in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Езекиел and the Holy Bible online.
Choose a Chapter
Езекиел 31
Бүлэг 31
1. Арван нэг дэх жилийн гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—
2. Хүний хүү, Египетийн хаан Фараон болон түүний олон түмэнд өгүүл.“Чи өөрийн сүр жавхлангаар хэнтэй зэрэгцэх вэ?
3. Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан бөгөөдтэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй болон маш өндөр, түүний орой нь үүлэн дунд байжээ.
4. Ус түүнийг ургуулж, газрын гүн түүнийг өндөр болгов.Тэр голуудынхаа хамт суулгагдсан газрынхаа эргэн тойронд үргэлжлэн сунаж,хээр талын хамаг модод уруу сувгуудаа илгээв.
5. Тийм учраас түүний өндөр нь хээр талын хамаг моддынхоос ч илүү өндөр байсан батүүний илгээсэн арвин их уснаас болж түүний гишүүд нь олон болж, мөчрүүд нь урт болжээ.
6. Түүний гишүүд дотор тэнгэрийн бүх шувуу үүрлэж,түүний мөчрүүдийн дор хээрийн бүх араатан төрж,бүх агуу үндэстэн түүний сүүдэрт амьдрав.
7. Тиймээс тэр нь өөрийн агуу байдал дотроо,мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов.Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан юм.
8. Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй.Нарснууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй.Агар мод ч түүний мөчрүүдтэй ч адилтгагдашгүй.Бурханы цэцэрлэгт буй ямар ч мод үзэсгэлэнгээрээ түүнтэй харьцуулшгүй байв.
9. Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь хамт үзэсгэлэнтэй болгож,Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг модод түүнд атаархав.
10. Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэрээр өндөр болж, оройгоо үүлэн дунд хүргэж, түүний зүрх нь сүрлэг байдлаараа бардамнасан учир,
11. тиймийн тулд Би түүнийг үндэстнүүдийг дарангуйлагчийн гарт тушаана. Тэрээр түүнийг бүрэн шийтгэнэ. Түүний хорон муу явдлынх нь дагуу Би түүнийг хөөн зайлуулав.
12. Харь үндэстний харгислагчид түүнийг таслан, хаяв. Түүний мөчрүүд нь уулсууд дээр, хамаг хөндийнүүдэд унаж, түүний гишүүд нь нутгийн хамаг жалгууд дотор хугалагдав. Дэлхийн бүх ард түмнүүд энэ модны сүүдэр дороос гарч яван, түүнийг орхив.
13. Түүний нуранги дээр тэнгэрийн бүх шувууд оршиж, түүний унасан мөчрүүд дээр хээрийн бүх араатан байх болно.
14. Энэ нь усны дэргэдэх бүх модод өөрийнхөө өндрөөрөө бардамнахгүйн тулд, оройгоо үүлэн дунд хүргэхгүйн тулд, сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд, нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ».
15. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр нь доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг гүн усаар хааж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснууд зогсоогдов. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг модод түүнээс болж хатаж үгүй болов.
16. Би түүнийг нүхэнд орогсодтой хамт Үхэгсдийн оронд буулгах цагт түүний унах дуугаар Би үндэстнүүдийг чичрүүлэв. Едений хамаг сайн услагдсан мод, Ливаны шилмэл сайн мод газар дор амруулагдав.
17. Тэд бас Үхэгсдийн орон уруу, илдэнд алагдагсад уруу буун оров. Түүний хүч чадал нь болж байсан хүмүүс үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарсан.
18. Едений моддын дундаас алдар болон агуу байдлаараа чи алинтай нь тийм адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын дор унагаагдах болно. Чи илдэнд алагдагсадтай хамт хөвч хөндүүлээгүй хүмүүсийн голд хэвтэх болно. Фараон болон түүний хамаг олон түмэн тийм байна»” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
About Езекиел Chapter 31
Read Езекиел Chapter 31 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Езекиел in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Езекиел
Chapter: 31
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Езекиел. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Езекиел Chapter 31 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Езекиел Chapter 31?
Езекиел Chapter 31 is part of the Book of Езекиел in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Езекиел Chapter 31 online for free with easy chapter navigation.
More Chapters from езекиел
- Езекиел Chapter 37
- Езекиел Chapter 24
- Езекиел Chapter 7
- Езекиел Chapter 41
- Езекиел Chapter 44
- Езекиел Chapter 36
- Езекиел Chapter 33
Explore More from Хуучин Гэрээ
- Хабаккук Chapter 1
- Хосеа Chapter 9
- Шүүгчид Chapter 8
- 2 Шастир Chapter 8
- Дуулал Chapter 1
- 1 Шастир Chapter 2
- 1 Хаадын Chapter 3