Read Зехариа Chapter 6 Online
Read Зехариа Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Зехариа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Зехариа and the Holy Bible online.
Choose a Chapter
Зехариа 6
Бүлэг 6
1. Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирсэн нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж.
2. Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд,
3. гурав дахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд хүчирхэг цоохор морьд хөллөсөн аж.
4. Тэгээд би надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элчид хандан—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд
5. тэнгэр элч надад хариулан—Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас урагшилж буй тэнгэрийн дөрвөн сүнс юм.
6. Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.
7. Хүчтэнүүдийг гарч явахад, тэд дэлхий даяар аялахаар явах гэж тэмүүлнэ гэв. Тэр—Явцгаа, дэлхий даяар аялагтун гэсэнд тэд дэлхий даяар явцгаав.
8. Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан—Харагтун, Умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.
9. ЭЗЭНий үг мөн над уруу ирж айлдсан нь—
10. Цөлөгдөгсдөөс, Хелдаигаас, Тобиагаас, Иедаиагаас өргөл ав. Тэр өдрөө чи явж тэднийг Вавилоноос хаана ч очсон бай Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт нэвтэр.
11. Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн.
12. Тэгээд түүнд “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.
13. Тийм ээ, ЭЗЭНий сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм»”.
14. Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно.
15. Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно». Намайг та нар уруу түмэн цэргийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүрэн төгс дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.
About Зехариа Chapter 6
Read Зехариа Chapter 6 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Зехариа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Зехариа
Chapter: 6
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Зехариа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Зехариа Chapter 6 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Зехариа Chapter 6?
Зехариа Chapter 6 is part of the Book of Зехариа in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Зехариа Chapter 6 online for free with easy chapter navigation.
More Chapters from зехариа
- Зехариа Chapter 10
- Зехариа Chapter 14
- Зехариа Chapter 9
- Зехариа Chapter 7
- Зехариа Chapter 5
- Зехариа Chapter 3
- Зехариа Chapter 13
Explore More from Хуучин Гэрээ
- Эхлэл Chapter 32
- 1 Самуел Chapter 28
- Тооллого Chapter 16
- Номлогчийн үгс Chapter 2
- Малахи Chapter 4
- Эхлэл Chapter 35
- 1 Хаадын Chapter 19