Read Ефес Chapter 4 Online
Read Ефес Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Ефес in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Ефес and the Holy Bible online.
Choose a Chapter
Ефес 4
Бүлэг 4
1. Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая.
2. Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж,
3. амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн.
4. Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс,
5. нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм,
6. нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг.
7. Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв.
8. Тиймээс“Өндөрт дээш гарахдаа,Тэр олон хоригдол олзлов.Тэр хүмүүст бэлгүүд өгсөн” гэж хэлдэг.
9. “Тэр дээш гарсан” гэдэг нь Тэр бас газрын доод хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ?
10. Доош буусан Тэр нь бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрүүдийн дээр дээш гарсан Тэр Өөрөө мөн юм.
11. Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ.
12. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм.
13. Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ.
14. Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй,
15. харин хайр дотор үнэнийг ярин, тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой.
16. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог.
17. Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй.
18. Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ.
19. Тэд мэдрэмжгүй болж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ.
20. Харин та нар ийм замаар Христийг сураагүй.
21. Есүс дотор үнэн байгаачлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол,
22. чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж,
23. оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж,
24. зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс.
25. Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм.
26. Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг.
27. Диаволд байр бүү өг.
28. Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө.
29. Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө.
30. Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан билээ.
31. Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг.
32. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд.
About Ефес Chapter 4
Read Ефес Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Ефес in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Ефес
Chapter: 4
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Ефес. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Ефес Chapter 4 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Ефес Chapter 4?
Ефес Chapter 4 is part of the Book of Ефес in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Ефес Chapter 4 online for free with easy chapter navigation.
More Chapters from ефес
Explore More from Шинэ Гэрээ
- Иаков Chapter 1
- Еврей Chapter 10
- 2 Коринт Chapter 11
- Матай Chapter 23
- Матай Chapter 21
- Лук Chapter 10
- Лук Chapter 16