Read 2 Коринт Chapter 9 Online
Read 2 Коринт Chapter 9 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Коринт in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Коринт and the Holy Bible online.
Choose a Chapter
2 Коринт 9
Бүлэг 9
1. Үнэндээ ариун хүмүүст хандсан энэ үйлчлэлийн талаар та нарт бичих нь надад илүүц юм.
2. Учир нь би та нарын бэлэн байдлыг мэднэ. Та нарын үүгээр чинь би македоничуудад сайрхдаг. “Ахай ноднингоос эхэлж бэлтгэгдсэн” гэж би хэлсэн бөгөөд та нарын зүтгэл тэдний олонхыг хөдөлгөсөн билээ.
3. Миний хэлж байснаар та нар бэлдээсэй гэсэндээ би ах дүүсийг илгээлээ. Та нарын талаарх бидний бахархал энэ хэрэгт хоосон болчих вий.
4. Хэрэв надтай хамт македоничуудын хэн нэг нь ирж, та нарын бэлтгэлгүй байгааг олж харвал, та нараар барахгүй бид ч энэ итгэл найдвар дотор ичгүүртэй байдалд орох болно.
5. Тиймд та нарын хэдийн амласан өглөгийг урьдаас бэлэн болгуулахын тулд та нар дээр түрүүлээд очооч гэж ах дүү нарыг ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэж бэлтгэснээр албадлагын бус, харин өгөөмөр сэтгэлийн өглөг байх болно.
6. Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана.
7. Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг.
8. Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно.
9. Энэ тухай“Тэр тараасан, ядууст өгсөн.Түүний зөвт байдал мөнхөд байна”гэж бичсэн ажгуу.
10. Тариачинд тарих үрийг, идэх хүнсийг бэлдэн өгдөг Тэрээр та нарт тарих үрийг чинь ханган, өсгөх бөгөөд та нарын зөвт байдлын ургацыг улам арвин болгоно.
11. Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог.
12. Яагаад гэвэл энэ үйлчлэлийн үүрэг нь зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, харин ч Бурханд өргөх арвин талархлуудаар мөн бялхдаг.
13. Энэхүү үйлчлэлээр өгөгдсөн баталгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын чинь төлөө, мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандивын өгөөмөр сэтгэлийн төлөө Бурханыг алдаршуулах болно.
14. Тэд та нарын төлөөх залбирлаараа ч та нар уруу тэмүүлдэг. Учир нь Бурханы хэмжээлшгүй нигүүлсэл та нарын дотор байгаа юм.
15. Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.
About 2 Коринт Chapter 9
Read 2 Коринт Chapter 9 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Коринт in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: 2 Коринт
Chapter: 9
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Коринт. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading 2 Коринт Chapter 9 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is 2 Коринт Chapter 9?
2 Коринт Chapter 9 is part of the Book of 2 Коринт in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete 2 Коринт Chapter 9 online for free with easy chapter navigation.
More Chapters from 2-коринт
- 2 Коринт Chapter 7
- 2 Коринт Chapter 8
- 2 Коринт Chapter 1
- 2 Коринт Chapter 13
- 2 Коринт Chapter 11
- 2 Коринт Chapter 6
- 2 Коринт Chapter 4
Explore More from Шинэ Гэрээ
- Матай Chapter 15
- 2 Петр Chapter 2
- Матай Chapter 24
- Иохан Chapter 12
- Иохан Chapter 14
- Үйлс Chapter 19
- Үйлс Chapter 8