Read 1 Шастир Chapter 18 Online
Read 1 Шастир Chapter 18 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Шастир in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 1 Шастир and the Holy Bible online.
Choose a Chapter
1 Шастир 18
Бүлэг 18
1. Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав.
2. Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав.
3. Зобагийн хаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ.
4. Давид түүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид зуун тэрэгний морьдыг өөрсдөдөө үлдээж, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ.
5. Дамаскийн арамейчууд Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирэхэд Давид арамейчуудаас хорин хоёр мянган хүнийг хороов.
6. Тэгээд Давид Дамаскийн арамейчуудын дунд цэргүүдийг тавьж, арамейчууд Давидын боолууд болж, алба гувчуур авчрав. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
7. Хададезерын түшмэдэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалим уруу авчирлаа.
8. Бас Хададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзолжээ. Түүгээр Соломон хүрэл тэнгис, багананууд болон хүрэл сав суулгыг цутгаж хийв.
9. Зобагийн хаан Хададезерын бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тоу сонсоод,
10. Давид хаан уруу түүнтэй мэндчилж, Хададезерын эсрэг тулалдан ялсанд нь баяр хүргэхээр өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай дайтаж явсан билээ. Хадорам алт, мөнгө, гуулиар хийсэн янз бүрийн эдлэлүүдийг авчрав.
11. Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ.
12. Үүнээс гадна, Зеруиагийн хүү Абишаи нь Давст хөндийд арван найман мянган едомчуудыг алжээ.
13. Тэгээд тэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
14. Ийнхүү Давид бүх Израилийг захирчээ. Тэрээр өөрийн бүх ард түмнийг зөв, шударгаар удирдав.
15. Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин болж, Ахилудын хүү Иехошафат бичээч болов.
16. Ахитубын хүү Задок, Абиатарын хүү Ахимелех нар тахилч нар болж, Шавша нь хэрэг хөтлөгч болов.
17. Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд байх удирдагчид болов.
About 1 Шастир Chapter 18
Read 1 Шастир Chapter 18 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Шастир in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: 1 Шастир
Chapter: 18
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading 1 Шастир. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading 1 Шастир Chapter 18 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is 1 Шастир Chapter 18?
1 Шастир Chapter 18 is part of the Book of 1 Шастир in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete 1 Шастир Chapter 18 online for free with easy chapter navigation.
More Chapters from 1-шастир
- 1 Шастир Chapter 2
- 1 Шастир Chapter 3
- 1 Шастир Chapter 27
- 1 Шастир Chapter 25
- 1 Шастир Chapter 22
- 1 Шастир Chapter 20
- 1 Шастир Chapter 4
Explore More from Хуучин Гэрээ
- Гашуудал Chapter 4
- Иеремиа Chapter 24
- 2 Самуел Chapter 23
- Исаиа Chapter 61
- Дуулал Chapter 15
- Исаиа Chapter 65
- Иов Chapter 6