1 Шастир Chapter 10

For English

Read 1 Шастир Chapter 10 Online

Read 1 Шастир Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Шастир in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 1 Шастир and the Holy Bible online.

Choose a Chapter

1 Шастир 10

Бүлэг 10

1. Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд израильчууд филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав.

2. Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг нэхэн хөөж, тэд Саулын хөвгүүд болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ.

3. Саулын эсрэг тулалдаан ширүүсэж, харваачид Саулыг олж харав. Ингээд харваачид Саулыг шархдуулжээ.

4. Тэгмэгц Саул өөрийн зэвсэг үүрэгч цэрэгтээ—Сэлмээ сугалаад, намайг хатган сүлбэгтүн. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй хүмүүс ирж намайг доромжилно гэв. Гэвч түүний зэвсэг үүрэгч нь маш их айсан тул тийн үйлдсэнгүй. Тэгтэл Саул өөрийн илдийг аваад, дээрээс нь унав.

5. Саулын үхэхийг зэвсэг үүрэгч нь хараад, мөн адилаар өөрийн илдэн дээрээс унаж үхэв.

6. Ингээд Саул өөрийн гурван хүү, өөрийн бүх гэрийнхний хамт үхэв.

7. Хөндийд байсан бүх израиль хүн, Израилийн цэргүүд зугтан Саул болон түүний хүүхдүүдийг үхэхийг хараад, өөрсдийн хотуудаа орхин зугтацгаав. Филистчүүд ирж, тэнд нь амьдрав.

8. Дараа өдөр нь филист хүмүүс үхэгсдийг тонохоор ирэхдээ, Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд унасныг олов.

9. Ингээд тэд Саулыг тонож, түүний толгой, зэвсгийг нь аваад, филистчүүдийн газар бүрд элч нарыг илгээн, өөрсдийн шүтээн болон ард түмэнд сайн мэдээг хүргэв.

10. Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв.

11. Филист хүмүүс Саулд хийсэн бүхнийг Иебеш-гилеадынхан бүгд сонсоод

12. бүх зоригт эрс нь босож, Саулын шарил болон хөвгүүдийнх нь шарилыг булааж аван, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барив.

13. Ийнхүү ЭЗЭНий эсрэг өөрийн үйлдсэн бусармаг үйлсийнхээ төлөө Саул үхсэн нь ЭЗЭНий үгийг сахилгүй, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асууж,

14. ЭЗЭНий хүслийг мэдэхийг хүсээгүйгээс болсон юм. Тиймээс Тэр түүнийг хороон, хаанчлалыг нь Иессийн хүү Давидад шилжүүлэв.

About 1 Шастир Chapter 10

Read 1 Шастир Chapter 10 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Шастир in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 1 Шастир
Chapter: 10
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 1 Шастир. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 1 Шастир Chapter 10 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 1 Шастир Chapter 10?

1 Шастир Chapter 10 is part of the Book of 1 Шастир in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 1 Шастир Chapter 10 online for free with easy chapter navigation.

More Chapters from 1-шастир

  1. 1 Шастир Chapter 20
  2. 1 Шастир Chapter 27
  3. 1 Шастир Chapter 14
  4. 1 Шастир Chapter 2
  5. 1 Шастир Chapter 25
  6. 1 Шастир Chapter 22
  7. 1 Шастир Chapter 18

Explore More from Хуучин Гэрээ

  1. Исаиа Chapter 7
  2. Дуулал Chapter 147
  3. Амос Chapter 5
  4. Тооллого Chapter 31
  5. Иеремиа Chapter 10
  6. 1 Хаадын Chapter 16
  7. 1 Самуел Chapter 19

Related Chapters & Readings

  1. Иов Chapter 16
  2. Еврей Chapter 6
  3. 2 Шастир Chapter 3
  4. Малахи Chapter 2
  5. Амос Chapter 8
  6. Даниел Chapter 8
  7. Матай Chapter 7
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *