Эхлэл Chapter 8

For English

Read Эхлэл Chapter 8 Online

Read Эхлэл Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Эхлэл in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Эхлэл and the Holy Bible online.

Choose a Chapter

Эхлэл 8

Бүлэг 8

1. Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.

2. Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.

3. Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ.

4. Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов.

5. Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.

6. Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн,

7. нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ.

8. Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гаргаж нисгэжээ.

9. Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй түүн уруу хөвөгч авдартаа буцаж ирэв. Ноа гараа сунган, түүнийг тосож аваад, хөвөгч авдартаа оруулжээ.

10. Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд, нөгөөх тагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа.

11. Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ.

12. Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд, мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй.

13. Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөр газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгч авдрынхаа дээврийг аваад харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа.

14. Хоёрдугаар сарын хорин долооны өдөр газар хатсан байв.

15. Бурхан Ноад—

16. Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар.

17. Чи өөртэйгөө хамт байгаа бүх мах, цустай амьтан: жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гаргаж ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад газар дээр үржин олшрох болно! гэв.

18. Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ.

19. Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөл төрлөөрөө хөвөгч авдраас гарчээ.

20. Ноа ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.

21. Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь—Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.

22. Газар дэлхий байсан цагтТариа тарих ба ургац хураах,Хүйтэн ба халуун,Зун ба өвөл,Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

About Эхлэл Chapter 8

Read Эхлэл Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Эхлэл in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Эхлэл
Chapter: 8
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Эхлэл. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Эхлэл Chapter 8 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Эхлэл Chapter 8?

Эхлэл Chapter 8 is part of the Book of Эхлэл in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Эхлэл Chapter 8 online for free with easy chapter navigation.

More Chapters from Хуучин Гэрээ

  1. Иов Chapter 1
  2. Иов Chapter 3
  3. Иов Chapter 8
  4. Иов Chapter 5
  5. Иов Chapter 2
  6. Иов Chapter 15
  7. Иов Chapter 11

Explore More from эхлэл

  1. Эхлэл Chapter 47
  2. Эхлэл Chapter 2
  3. Эхлэл Chapter 11
  4. Эхлэл Chapter 39
  5. Эхлэл Chapter 22
  6. Эхлэл Chapter 27
  7. Эхлэл Chapter 36

Related Chapters & Readings

  1. 2 Самуел Chapter 1
  2. Лук Chapter 10
  3. Дуулал Chapter 85
  4. Иов Chapter 26
  5. Номлогчийн үгс Chapter 2
  6. 1 Самуел Chapter 2
  7. Зехариа Chapter 7
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *