Read Гэтлэл Chapter 1 Online
Read Гэтлэл Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Гэтлэл in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Гэтлэл and the Holy Bible online.
Choose a Chapter
Гэтлэл 1
Бүлэг 1
1. Өөрсдийн гэрийнхнийг дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс гэвэл,
2. Реубен, Симеон, Леви ба Иуда,
3. Иссахар, Зебулун ба Бениамин,
4. Дан ба Нафтали, Гад ба Ашер юм.
5. Иаковын үр удам бүгд далан хүн байв. Харин Иосеф Египетэд байсан.
6. Иосеф, түүний ах дүү нар болон тэр үеийнхэн бүгд нас барав.
7. Гэвч Израилийн хөвгүүд өсөн, улам үржиж, олшрон, онцгой хүчтэй болж, тэр газрыг дүүргэв.
8. Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч ирэв.
9. Тэр өөрийн ард түмэнд—Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон, бас хүчтэй боллоо.
10. Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олон болж, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж, бидний эсрэг байлдаж, энэ газраас гарах болно гэв.
11. Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив.
12. Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдий чинээ үржиж, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав.
13. Египетчүүд Израилийн хөвгүүдийг хүнд хүчир ажилд албадан шахав.
14. Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.
15. Дараа нь Египетийн хаан Шифра ба Пуа гэдэг еврей эх баригчдад—
16. Та нар еврей эмэгтэйчүүдийг эх барих үедээ төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад хэрэв хүү төрвөл үхүүлж, харин охин төрвөл амьд үлдээ гэв.
17. Харин эх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв.
18. Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд—Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв.
19. Эх баригчид Фараонд—Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд эрүүл чийрэг болохоор эх баригчийг ирэхээс өмнө төрсөн байдаг гэж хариулав.
20. Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч маш хүчирхэг болов.
21. Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв.
22. Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ—Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.
About Гэтлэл Chapter 1
Read Гэтлэл Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Гэтлэл in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Гэтлэл
Chapter: 1
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Гэтлэл. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Гэтлэл Chapter 1 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Гэтлэл Chapter 1?
Гэтлэл Chapter 1 is part of the Book of Гэтлэл in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Гэтлэл Chapter 1 online for free with easy chapter navigation.
More Chapters from гэтлэл
- Гэтлэл Chapter 22
- Гэтлэл Chapter 30
- Гэтлэл Chapter 25
- Гэтлэл Chapter 38
- Гэтлэл Chapter 26
- Гэтлэл Chapter 21
- Гэтлэл Chapter 12
Explore More from Хуучин Гэрээ
- Левит Chapter 25
- Дуулал Chapter 81
- 2 Шастир Chapter 10
- Иошуа Chapter 1
- Дэд хууль Chapter 6
- Дуулал Chapter 111
- Нехемиа Chapter 4