Хосеа Chapter 7

For English

Read Хосеа Chapter 7 Online

Read Хосеа Chapter 7 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Хосеа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Хосеа and the Holy Bible online.

Choose a Chapter

Хосеа 7

Бүлэг 7

1. Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана.Учир нь тэд хуурамчаар үйлджээ.Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.

2. Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй.Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна.Тэд Миний нүүрний өмнө байна.

3. Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж,заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.

4. Зуурсан гурил нь нухагдаад исэх хүртэл нь галаа хөдөлгөхгүй байгаа талх баригчийн халаасан зуух шигТэд бүгд садарлагчид юм.

5. Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов.Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.

6. Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед тэдний зүрх нь зуух мэт байх ажээ.Тэдний уур нь шөнөжин дүрэлзэж, өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.

7. Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг.Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.

8. Ефраим нь өөрийгөө ард түмнүүдтэй хольсон.Ефраим нь эргүүлэгдээгүй талх мэт болжээ.

9. Харийнхан түүний хүч чадлыг цөлмөх боловч тэрээр үүнийг мэддэггүй.Мөн өөр дээр нь буурал үс цацагдсан байхад ч тэр үүнийг мэддэггүй.

10. Хэдийгээр Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг боловчтэд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу буцаж ирсэнгүй.Энэ бүгдийн төлөө Түүнийг хайсан ч үгүй.

11. Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ.Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.

12. Тэднийг явмагц Би тороо тэдний дээр хаях болно.Би тэднийг огторгуйн шувууд мэт доош буулгана.Чуулгандаа тунхагласных нь дагуу Би тэднийг жанчих болно.

13. Надаас зугтан тэнэсэн тул тэд гаслантай яа!Тэд Надаас урвасан учир сүйрэл нь тэднийх билээ!Би тэднийг авармаар байсан ч тэд Миний эсрэг худал ярьдаг.

14. Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй.Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.

15. Хэдийгээр Би тэдний гарыг дасгалжуулан тэнхрүүлсэн боловч тэд Миний эсрэг хорон мууг сэддэг.

16. Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй.Тэд хуурамч нум мэт байна.Тэдний ноёд нь хэл амныхаа ичгүүргүй байдлаас болж илдэнд унах болно.Энэ нь Египет газарт тэдний доог тохуу болох юм.

About Хосеа Chapter 7

Read Хосеа Chapter 7 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Хосеа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Хосеа
Chapter: 7
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Хосеа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Хосеа Chapter 7 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Хосеа Chapter 7?

Хосеа Chapter 7 is part of the Book of Хосеа in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Хосеа Chapter 7 online for free with easy chapter navigation.

More Chapters from хосеа

  1. Хосеа Chapter 14
  2. Хосеа Chapter 13
  3. Хосеа Chapter 12
  4. Хосеа Chapter 9
  5. Хосеа Chapter 11
  6. Хосеа Chapter 6
  7. Хосеа Chapter 5

Explore More from Хуучин Гэрээ

  1. Исаиа Chapter 2
  2. 1 Хаадын Chapter 11
  3. Сургаалт үгс Chapter 29
  4. Дуулал Chapter 26
  5. Малахи Chapter 4
  6. Гэтлэл Chapter 8
  7. 2 Самуел Chapter 10

Related Chapters & Readings

  1. Иаков Chapter 4
  2. Иеремиа Chapter 27
  3. Ром Chapter 4
  4. Дуулал Chapter 40
  5. 1 Хаадын Chapter 7
  6. Марк Chapter 15
  7. Езекиел Chapter 24
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *