Read Номлогчийн үгс Chapter 5 Online
Read Номлогчийн үгс Chapter 5 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Номлогчийн үгс in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Номлогчийн үгс and the Holy Bible online.
Choose a Chapter
Номлогчийн үгс 5
Бүлэг 5
1. Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээ ойлгодоггүй аж.
2. Зүрх сэтгэл чинь Бурханы оршихуйд үг хэлэхэд яараагүй байхад хэл тань бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд чиний үг чинь цөөхөн байг.
3. Зүүд зовнилоор арвин байдаг бол тэнэгийн дуу хоолой олон үгээрээ танигддаг.
4. Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл!
5. Амлаад үл биелүүлснээс амлахгүй байх нь дээр.
6. Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөрөгтүн. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан чиний үгэнд уурсаж, чиний гарын ажил хэргийг устгах ёстой юм бэ?
7. Зүүд ба үгсийн олонх нь хоосон байдаг. Харин Бурханаас эмээгтүн.
8. Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.
9. Бүхний эцэст талбайг боловсруулагч хаан тэр газартаа тэргүүлэх болой.
10. Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй. Энэ нь бас л хоосон.
11. Баялаг өсөхийн хэрээр шатаагчид олшрох бөгөөд тэдгээрийг хараад суух нь өмчлөгчийн ашиг нь юм гэж үү?
12. Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.
13. Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ зовлон авчирдаг.
14. Бүтэлгүй хөрөнгө оруулалтанд сүйрч, өөрийн хүүдээ өвлөх юмгүй үлдэх баячууд ч бас бий.
15. Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ тийнхүү нүцгэн буцах ажгуу. Гартаа авч явж чадах хөдөлмөрийнхөө үр жимснээс хүн юу ч үгүй л одох аж.
16. Хүн яг ирсэн шигээ л буцах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг аж. Ингэвэл салхины төлөө хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байх юм бэ?
17. Бүхий л амьдралынхаа туршид тэр үлэмж өвчин зовлон хийгээд уур уцаартайгаар харанхуй дотор хооллодог.
18. Сайн бөгөөд жаргалтай байхыг энд л би үзлээ. Энэ нь юу хэмээвээс идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа цөөхөн жилүүдийн турш наран доор хөдөлмөрлөсөн ажил бүхнээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ л түүний хувь хишиг аж.
19. Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн хөдөлмөрөөс баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн.
20. Хүн амьдралынхаа жилүүдийг үргэлж дурсаад байдаггүй. Учир нь сэтгэл зүрхийг нь Бурхан баяр баясгалантай байлгадаг билээ.
About Номлогчийн үгс Chapter 5
Read Номлогчийн үгс Chapter 5 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Номлогчийн үгс in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Номлогчийн үгс
Chapter: 5
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Номлогчийн үгс. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Номлогчийн үгс Chapter 5 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Номлогчийн үгс Chapter 5?
Номлогчийн үгс Chapter 5 is part of the Book of Номлогчийн үгс in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Номлогчийн үгс Chapter 5 online for free with easy chapter navigation.
More Chapters from номлогчийн-үгс
- Номлогчийн үгс Chapter 7
- Номлогчийн үгс Chapter 11
- Номлогчийн үгс Chapter 4
- Номлогчийн үгс Chapter 10
- Номлогчийн үгс Chapter 9
- Номлогчийн үгс Chapter 2
- Номлогчийн үгс Chapter 3
Explore More from Хуучин Гэрээ
- Гэтлэл Chapter 20
- Дуулал Chapter 131
- Езекиел Chapter 2
- Езекиел Chapter 34
- Гэтлэл Chapter 37
- Дуулал Chapter 66
- Исаиа Chapter 17