Read Еврей Chapter 4 Online
Read Еврей Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Еврей in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Еврей and the Holy Bible online.
Choose a Chapter
Еврей 4
Бүлэг 4
1. Ингэхлээр Түүний амралт уруу орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс бид эмээх ёстой.
2. Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан юм. Гэтэл тэдний сонссон үг тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл тэр үг сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй ажээ.
3. Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний“«Тэд Миний амралт уруу орохгүй» гэжБи хилэгнэн андгайлсан”гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралт уруу ордог.
4. Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан Өөрийн бүх ажлаас долоо дахь өдөр амрав” гэжээ.
5. Тэнд бас “Тэд Миний амралт уруу орохгүй” гэсэн байна.
6. Иймд тэр амралтад орох зарим хүмүүс үлдсэн бөгөөд урьд нь сайн мэдээг сонссон хүмүүс дуулгаваргүйгээсээ болж тийшээ орж чадаагүй учир
7. “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,Зүрхээ бүү хатуу болго”гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “Өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов.
8. Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан.
9. Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг.
10. Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм.
11. Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе.
12. Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.
13. Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.
14. Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн Тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя.
15. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.
16. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.
About Еврей Chapter 4
Read Еврей Chapter 4 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Еврей in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Еврей
Chapter: 4
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Еврей. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Еврей Chapter 4 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Еврей Chapter 4?
Еврей Chapter 4 is part of the Book of Еврей in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Еврей Chapter 4 online for free with easy chapter navigation.
More Chapters from еврей
- Еврей Chapter 1
- Еврей Chapter 13
- Еврей Chapter 10
- Еврей Chapter 6
- Еврей Chapter 2
- Еврей Chapter 11
- Еврей Chapter 9
Explore More from Шинэ Гэрээ
- Марк Chapter 6
- Галат Chapter 4
- Ром Chapter 8
- Илчлэлт Chapter 3
- Үйлс Chapter 24
- 1 Петр Chapter 5
- Иохан Chapter 15