Read Амос Chapter 2 Online
Read Амос Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Амос in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Амос and the Holy Bible online.
Choose a Chapter
Амос 2
Бүлэг 2
1. ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан.
2. Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ.Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно.Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.
3. Би бас түүний дундаас шүүгчийг тастан,түүнтэй хамт бүх жононгуудыг нь алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
4. ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй.Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ.Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм.
5. Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ.Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно”.
6. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан.
7. Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг.Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.
8. Тахилын ширээ бүрийн дэргэд тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр хэвтэж,өөрсдийн Бурханы гэрт тэд торгуулагсдын дарсыг уудаг.
9. Гэсэн ч, тэдний өмнө аморичуудыг устгасан нь Би байсан.Хэдийгээр түүний өндөр нь хуш модны өндөр шиг бөгөөдтэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан.Түүгээр ч барахгүй Би түүний дээдэх жимсийг болон доодох үндсийг нь ч устгасан.
10. Египетийн нутгаас та нарыг авчирсан нь Би байсан.Та нарыг аморичуудын нутгийг эзэмшүүлэхийн тулд дөчин жил Би та нарыг цөлд удирдсан.
11. Дараа нь Би та нарын зарим хөвгүүдийг эш үзүүлэгчид байхаар,та нарын зарим залуусыг Назир хүмүүс байхаар өсгөсөн юм.Израилийн хөвгүүд ээ, энэ нь тийм биш үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12. “Гэвч та нар Назир хүмүүст дарс уулгаж,эш үзүүлэгчид «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан.
13. Харагтун, юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг газрыг дардаг шигБи та нарыг дарна.
14. Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж,эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй.Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.
15. Нумыг атгах хүн ч байрандаа тогтохгүй,хөл нь хурдан хүн ч зугтахгүй.Морьтон ч өөрийн амийг аварч чадахгүй болно.
16. Дайчдын дундаас хамгийн зоригтой нь хүртэл тэр өдөр нүцгэн зугтах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
About Амос Chapter 2
Read Амос Chapter 2 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Амос in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: Амос
Chapter: 2
Testament: Old Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading Амос. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading Амос Chapter 2 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is Амос Chapter 2?
Амос Chapter 2 is part of the Book of Амос in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete Амос Chapter 2 online for free with easy chapter navigation.
More Chapters from амос
Explore More from Хуучин Гэрээ
- Левит Chapter 25
- Иеремиа Chapter 51
- 1 Шастир Chapter 20
- Дуулал Chapter 92
- Гашуудал Chapter 2
- Дуулал Chapter 101
- Иов Chapter 20