2 Самуел Chapter 8

For English

Read 2 Самуел Chapter 8 Online

Read 2 Самуел Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Самуел in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Самуел and the Holy Bible online.

Choose a Chapter

2 Самуел 8

Бүлэг 8

1. Түүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авав.

2. Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв.

3. Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр ирэхэд нь ялав.

4. Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид түүний тэрэгний морьдын шөрмөсийг нь огтолж, харин зуун тэргэнд хангалттай хэмжээний морьдыг үлдээв.

5. Дамаскийн сиричүүд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган сиричүүдийг алав.

6. Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

7. Хададезерын зарц нарын зөөж явсан алтан бамбайнуудыг Давид булаан авч, Иерусалимд авчирлаа.

8. Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний зэсийг дээрэмджээ.

9. Хададезерын хамаг цэргийг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод,

10. Хададезерын эсрэг тулалдаж, түүнийг ялсан учраас Давид хааны амрыг нь эрэн, ерөөл хүргүүлэхээр Тои, хүү Иорамаа илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эд зүйлс авчрав.

11. Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх улсуудаас зориулан авсан алт, мөнгөнүүдтэй хамт ЭЗЭНд зориулав.

12. Тэдгээр нь Сири, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас, мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.

13. Давид Давст Хөндийд арван найман мянган сиричүүдийг алсан тулаанаас буцахдаа өөрийн нэрийг дуурсгав.

14. Тэр Едомд цэргийн ангиудаа байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар бүх едомчууд Давидын боол болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

15. Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа.

16. Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,

17. Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч,

18. Иехоиадагийн хүү Бенаиа нь херетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.

About 2 Самуел Chapter 8

Read 2 Самуел Chapter 8 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Самуел in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 2 Самуел
Chapter: 8
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Самуел. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 2 Самуел Chapter 8 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 2 Самуел Chapter 8?

2 Самуел Chapter 8 is part of the Book of 2 Самуел in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 2 Самуел Chapter 8 online for free with easy chapter navigation.

More Chapters from 2-самуел

  1. 2 Самуел Chapter 9
  2. 2 Самуел Chapter 23
  3. 2 Самуел Chapter 21
  4. 2 Самуел Chapter 3
  5. 2 Самуел Chapter 19
  6. 2 Самуел Chapter 13
  7. 2 Самуел Chapter 10

Explore More from Хуучин Гэрээ

  1. Хабаккук Chapter 1
  2. Левит Chapter 19
  3. Шүүгчид Chapter 9
  4. Иеремиа Chapter 7
  5. Иошуа Chapter 14
  6. Иошуа Chapter 12
  7. Дуулал Chapter 39

Related Chapters & Readings

  1. Дуулал Chapter 96
  2. 1 Самуел Chapter 30
  3. Иеремиа Chapter 52
  4. Марк Chapter 8
  5. Нехемиа Chapter 7
  6. Иов Chapter 26
  7. 2 Тимот Chapter 4
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *