2 Тимот Chapter 1

For English

Read 2 Тимот Chapter 1 Online

Read 2 Тимот Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Тимот in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 2 Тимот and the Holy Bible online.

Choose a Chapter

2 Тимот 1

Бүлэг 1

1. Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалтын дагуу Христ Есүсийн элч болсон Паул би

2. өөрийн хайрт хүү Тимотод илгээв. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар тайван байх болтугай.

3. Би өөрийн залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө үйлчилж байсан шиг цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд би талархдаг.

4. Чамайг харахсан гэж тэмүүлэн, чиний нулимсыг санахдаа ч, би баяр баясгалангаар дүүрдэг.

5. Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна.

6. Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя.

7. Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.

8. Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич. Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд.

9. Бурхан биднийг ажил үйлсээр минь биш, харин Өөрийнхөө зорилго болон бүх л өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварсан. Тэр биднийг ариун дуудлагаар дуудсан байна.

10. Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Тэр үхлийг устган, амь ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд авчирсан.

11. Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм.

12. Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсан зүйлээ тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна.

13. Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор байлга.

14. Чамд хариуцуулсан сайн юмсыг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал.

15. Ази дахь бүх хүмүүс надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар байсан.

16. Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээж, миний гинжнээс ичээгүй.

17. Харин ч тэр Ромд байхдаа намайг хичээнгүйлэн хайж, олсон юм.

18. Ефест тэр хичнээн их үйлчилснийг чи сайн мэднэ. Тэр өдөр Эзэнээс өршөөлийг нь олохыг Эзэн түүнд зөвшөөрөх болтугай.

About 2 Тимот Chapter 1

Read 2 Тимот Chapter 1 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 2 Тимот in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: 2 Тимот
Chapter: 1
Testament: New Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading 2 Тимот. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading 2 Тимот Chapter 1 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is 2 Тимот Chapter 1?

2 Тимот Chapter 1 is part of the Book of 2 Тимот in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete 2 Тимот Chapter 1 online for free with easy chapter navigation.

More Chapters from 2 тимот

  1. 2 Тимот Chapter 2
  2. 2 Тимот Chapter 3
  3. 2 Тимот Chapter 4

Explore More from Шинэ Гэрээ

  1. Матай Chapter 23
  2. 1 Тесалоник Chapter 1
  3. 2 Петр Chapter 2
  4. 1 Тесалоник Chapter 4
  5. 1 Коринт Chapter 7
  6. Лук Chapter 16
  7. 1 Коринт Chapter 2

Related Chapters & Readings

  1. 2 Хаадын Chapter 12
  2. Дэд хууль Chapter 15
  3. 1 Тесалоник Chapter 5
  4. Амос Chapter 5
  5. 1 Хаадын Chapter 4
  6. Иохан Chapter 14
  7. Иов Chapter 36
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *