Read 1 Иохан Chapter 3 Online
Read 1 Иохан Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Иохан in the New Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of 1 Иохан and the Holy Bible online.
Choose a Chapter
1 Иохан 3
Бүлэг 3
1. Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй.
2. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно.
3. Түүнд ийнхүү найдаж байгаа аливаа хүн өөрийгөө цэвэршүүлдэг. Учир нь Тэр цэвэр ажээ.
4. Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бус хэрэг үйлддэг. Нүгэл бол ёс бус хэрэг юм.
5. Нүглүүдийг зайлуулахын тулд Тэр үзэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй.
6. Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй.
7. Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нэгэн нь Түүний зөвт байгаачлан зөвт байна.
8. Нүгэл үйлддэг нэгэн нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ.
9. Бурханаас төрөгч ямар ч хүн нүгэл үйлддэггүй. Учир нь Бурханы үр түүний дотор байгаа. Тэр хүн Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж чаддаггүй.
10. Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр танигддаг юм. Зөвийг үйлддэггүй аливаа хүн Бурханых биш. Ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь ч Бурханых биш.
11. Бид бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ.
12. Каин шиг биш. Тэр бол муу нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм. Ямар шалтгаанаас болж тэр түүнийг алав? Яагаад гэвэл өөрийнх нь ажил үйлс бузар муу, дүүгийнх нь ажил үйлс зөвт байсан аж.
13. Ах дүү нар аа, хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх.
14. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амь уруу шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхлийн дотор байна.
15. Ах дүүгээ үзэн яддаг нэгэн нь алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ.
16. Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой.
17. Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ?
18. Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая.
19. Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ бататгах болно.
20. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс аугаа бөгөөд бүх юмсыг мэддэг.
21. Хайртууд минь, хэрэв зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж,
22. гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ.
23. Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм.
24. Түүний тушаалуудыг сахигч нь Түүний дотор байж, Тэр түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр дамжуулан бид мэддэг.
About 1 Иохан Chapter 3
Read 1 Иохан Chapter 3 online from the Holy Bible. This chapter is part of the Book of 1 Иохан in the New Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.
Book Information
Book: 1 Иохан
Chapter: 3
Testament: New Testament
How to Read this Chapter
Use the Previous and Next Chapter buttons to continue reading 1 Иохан. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.
More Resources
Continue Reading the Bible
Continue reading 1 Иохан Chapter 3 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.
Frequently Asked Questions
What is 1 Иохан Chapter 3?
1 Иохан Chapter 3 is part of the Book of 1 Иохан in the Holy Bible.
Can I read this chapter online?
Yes. You can read the complete 1 Иохан Chapter 3 online for free with easy chapter navigation.
More Chapters from 1-иохан
Explore More from Шинэ Гэрээ
- Матай Chapter 16
- Еврей Chapter 11
- Марк Chapter 13
- Илчлэлт Chapter 1
- Матай Chapter 11
- Ефес Chapter 4
- Матай Chapter 20