Иеремиа Chapter 35

For English

Read Иеремиа Chapter 35 Online

Read Иеремиа Chapter 35 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Иеремиа in the Old Testament. Browse every verse with easy chapter navigation, continue to the next chapter, or explore the complete Book of Иеремиа and the Holy Bible online.

Choose a Chapter

Иеремиа 35

Бүлэг 35

1. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж,—

2. Рехабуудын гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгт нь авчирж, тэдэнд дарс уулга гэв.

3. Тэгээд би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг түүний ах дүүсийг, түүний бүх хөвгүүдийг болон рехабуудын бүх гэрийг авч,

4. тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав.

5. Дараа нь би рехабуудын гэрийн эрчүүдийн өмнө дарсаар дүүрэн домбонууд болон аягануудыг тавиад, тэдэнд—Дарс уу! гэж хэлэв.

6. Харин тэд—Бид дарс уухгүй. Учир нь бидний өвөг эцэг Рехабын хүү Ионадаб бидэнд тушааж, “Та нар болон та нарын хөвгүүд үүрд дарс ууж болохгүй.

7. Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрүүдийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдрах болно” гэж хэлсэн билээ.

8. Бид, бидний эхнэрүүд, бидний хөвгүүд болон бидний охид өөрсдийн өвөг эцэг Рехабын хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар түүний дуу хоолойг дагасан билээ.

9. Мөн өөрсөддөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай ч, тариалангийн талбай ч, эсвэл үр тариа ч байхгүй.

10. Бид зөвхөн майханд л амьдарч, бидний эцэг Ионадабын бидэнд тушаасан бүхний дагуу үйлдэж, дагасан билээ.

11. Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамейчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн юм. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.

12. Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж,

13. “Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад хандан ”Миний үгсийг сонссоноороо та нар Миний зааврыг авахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

14. “Өөрийн хөвгүүдэд дарс ууж болохгүй” гэж тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уудаггүй. Учир нь тэд өөрсдийн эцгийн тушаалыг дагасан юм. Гэвч Би та нарт дахин дахин айлдсан билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.

15. Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.

16. Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй” хэмээжээ» гэж хэл”.

17. Тийм учраас ЭЗЭН, түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй» хэмээв” гэжээ.

18. Тэгээд Иеремиа рехабуудын гэрт хандан—Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдийн эцэг Ионадабын тушаалыг дагаж, түүний бүх тушаалуудыг сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул

19. тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Рехабын хүү Ионадаб нь Миний өмнө зогсох хүнээр хэзээ ч дутагдахгүй»” гэж хэлсэн юм.

About Иеремиа Chapter 35

Read Иеремиа Chapter 35 online from the Holy Bible. This chapter is part of the Book of Иеремиа in the Old Testament. Continue reading with the chapter navigation above or explore the complete book.

Book Information

Book: Иеремиа
Chapter: 35
Testament: Old Testament

How to Read this Chapter

Use the Previous and Next Chapter buttons to continue reading Иеремиа. You can also adjust the font size for comfortable reading and browse other books of the Bible using the navigation links.

https://www.youtube.com/watch?v=rzsT_Q3KLzE

More Resources

Continue Reading the Bible

Continue reading Иеремиа Chapter 35 and explore every book, chapter and verse of the Holy Bible. Use the navigation links above and below to move through the Scriptures with ease.

Frequently Asked Questions

What is Иеремиа Chapter 35?

Иеремиа Chapter 35 is part of the Book of Иеремиа in the Holy Bible.

Can I read this chapter online?

Yes. You can read the complete Иеремиа Chapter 35 online for free with easy chapter navigation.

More Chapters from иеремиа

  1. Иеремиа Chapter 2
  2. Иеремиа Chapter 50
  3. Иеремиа Chapter 27
  4. Иеремиа Chapter 6
  5. Иеремиа Chapter 5
  6. Иеремиа Chapter 34
  7. Иеремиа Chapter 28

Explore More from Хуучин Гэрээ

  1. Тооллого Chapter 15
  2. 1 Шастир Chapter 14
  3. Номлогчийн үгс Chapter 11
  4. Дэд хууль Chapter 28
  5. Дуулал Chapter 48
  6. Иов Chapter 19
  7. 2 Шастир Chapter 26

Related Chapters & Readings

  1. Еврей Chapter 11
  2. Лук Chapter 24
  3. 2 Самуел Chapter 16
  4. Дуулал Chapter 106
  5. Амос Chapter 4
  6. Иов Chapter 30
  7. Матай Chapter 19
Share Your Love

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *